Зүүн Хойд Азийн экспо Чанчүнь хотод болж байна
2019-08-26 11:26:52 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятад-Зүүн Хойд Азийн XII экспо энэ сарын 23-нд Гирин мужийн Чанчүнь хотод нээлтээ хийв. Уг экспо анх 2005 онд зохиогдож, зөвхөн Зүүн Хойд Азийн 6 орны аж ахуйн нэгж оролцож байсан бол сүүлийн жилүүдэд олон улсын хэмжээний үзэсгэлэн худалдаа болж өргөжжээ.

Энэ жилийн экспод Зүүн Хойд Азийн 6 орон, Хонконг, Тайван болон "Нэг бүс-Нэг зам”-ын бүтээн байгуулалтад оролцож буй улс орнуудын танхим оролцож байна.

Монгол Улсын хувьд ноос ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэгчид голлон оролцож буй. Хятадын зүүн хойд бүс нь Монголтой адил эрс тэс уур амьсгалтай тул ноос ноолууран бүтээгдэхүүний худалдан авалт сайн байдаг гэж үзэсгэлэнд оролцож буй компанийн төлөөлөл ярив.

Экспо 23-27-ныг хүртэл үргэлжилнэ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124921544