Хятадын нэг жуулчин Копенгаген хотын төв дэх нууранд живэн амиа алдав
2019-08-16 10:20:59 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Копенгагены энэ сарын 13-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Линь Жин\ Данийн төв Копенгагены цагдаа болон БНХАУ-аас Донид суугаа Элчин сайдын яам гэрчилсэн нь Хятадын нэг жуулчин тухайн өдрийн үдээс хойш, Копенгаген хотын төв дэх Сотдан нууранд живэн амиа алдав. Анхан шатын тодолсноор уг осол нь гэнэтийн хэрэг болно гэв.

Цагдаагийн хэлэхээр ослын эрэгтэй 70 орчим настай, Хятадын паспортоор аялал жуулчлалын багийг дагалдан Данид очив. Цагдаагийн тал анх тодолсноор уг хэрэг нь гэнэтээр усанд живэн амиа алдсан хэрэг байж, улам тодорхой байдлыг цогцост анализ хийсний дараа тогтооно хэмээв.

БНХАУ-аас Данид суугаа Элчин сайдын яамны ажилчин нэгэнт уг хэргийг Синьхуа агентлагт тодолсон байна. Элчин сайдын яамны тал илэрхийлэхдээ, цагдаад уг хэргийн шалтгааныг хурдан шалгахыг шаардсан байна. Тэр мөртлөө Элчин сайдын яам уг хэрэгт анхаарлаа хандуулан, ар гэрийхний ажлыг шийдвэрлэхэд зохих дэмжлэг үзүүлнэ хэмээв.

Одоо яг умард Европоор зорчих хөгжөөнт улирал байж, олон Хятадын иргэн Данид жуулчилж бий. БНХАУ-аас Данид суугаа Элчин сайдын яам 7-р сарын 11-ний өдөр Хятадын жуулчид аюулаас хамгаалах мэдлэг болон өөрийгөө өөртөө хамгаалах чадвараа дэшлүүлэх хэрэгтэй гэж анхааруулжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124882753