Ираны хувьсгалт цэргийн Тэнгисийн цэргийн командлагч Израилд сануулга өгөв
2019-08-14 16:16:11 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синхуа агентлагийн Тегераны энэ сарын 12-ны өдрийн цахилгаан мэдээ Ираны Исламын хувьсгалт цэргийн Тэнгисийн цэргийн командлагч Тангсири энэ сарын 11-нд, “Хэрэв Израил Далайн хоолойг хамгаалах холбоонд нэгдвэл дайн дэгдэж болзошгүй” хэмээн мэдэгджээ.

Тангсири телевизид өгсөн яриандаа, Израиль далайн хоолойн усан бүсэд орших нь хууль бус ба бүс нутагт мөргөлдөөн болон дайн дэгдэж болзошгүй. Энэ явдалд АНУ болон Их Британи хариуцлага хүлээх хэрэгтэй” гэсэн байна.

АНУ далайн хоолойн аяллыг хамгаалах зорилгоор “Далайн хоолойг хамгаалах холбоо”-г байгуулсан юм. Израилийн Гадаад харилцааны сайд Катц хэлэхдээ, “Израил улс АНУ-ын санаачилсан “Далайн хоолойг хамгаалах холбоо”-нд нэгдэх болно гэсэн бол шинжээчдийн үзэж буйгаар АНУ зориуд Иран руу хийж буй заналхийллээ нэмэгдүүлж байна хэмээжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124871154