Өдөр өнжүүлэхэд гал гарсны улмаас 5 хүүхэд амиа алдав
2019-08-13 10:38:07 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Вашингтоны энэ сарын 11-ний өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Лю Ян\ АНУ-ын Пенсильвани мужийн Или хотын нэгэн орон сууц дахь өдөр өнжүүлэхэд энэ сарын 11-нд гал гарсны улмаас 10 сартайгаас 8 настай нийт 5 хүүхэд амиа алдаж, хэсэг хүн бэртэж, захирал нь түлэгдэн эмнэлэгт хүргэгджээ.

Амиа алдсан тэдгээр 5 хүүхдийн мэдээллийг одоо илүү тодруулж байгаа гэнэ. Уг өдөр өнжүүлэх нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байсан ба анхан шатны шалгалтаас үзвэл гал зочны өрөөнөөс гарсан байх магадлалтай.

Или хот нь Пенсильвани мужийн Или нуурын хажууд байдаг, 100 мянган хүн амтай хот юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124869641