Киргизстаны Ерөнхийлөгч асан Атамбаевыг баривчлав
2019-08-12 10:10:26 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бишкекийн энэ сарын 8-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Гунь Жяньү\ Киргизстаны Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевыг баривчилж, Дотоод хэргийн яамд аваачин шалгаж байна гэж тус улсын Дотоод хэргийн яамнаас энэ сарын 8-нд мэдээллээ.

Энэ сарын 7-нд Киргизийн Үндэсний аюулгүй байдлын хорооны тусгай албаныхан Бишкек хотын захын Кой-Таш тосгон дахь Атамбаевын орон сууц руу нэвтрэх гэсэн боловч ажиллагаа амжилтгүй болоод байсан юм.

А.Атамбаев 2011 оны 12 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд Киргизстаны Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан. Түүнийг Ерөнхийлөгч зургаан төрлийн гэмт хэрэгт холбогдуулан буруутгаж байгаа юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124857214