Киргизстаны Ерөнхийлөгч асан Атамбаевыг баривчлахаар болжээ
2019-08-08 16:57:49 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бишкекийн энэ сарын 7-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Гүнь Жяньү\ Киргизийн тусгай албаныхан энэ сарын 7-ны өдөр тус улсын Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевыг баривчлах ажиллагаа явуулжээ.

Тусгайгийнхан Бишкек хотын захын Кой-Таш тосгон дахь Атамбаевын орон сууц руу нэвтрэх гэсэн боловч Атамбаевыг дэмжигчид тэдэнтэй мөргөлдөөн үүсгэснээс дор хаяж 10 хүн шархдаж, нэг тусгайгийн ажилтан амиа алдсан байна.

Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков амралтаа дуусгаж, Бишкект буцаж ирсэн аж . Баривчлах ажиллагаа одоо ч үргэлжилж байна.

Бэлтгэсэн нь:ᠪᠣᠯᠣᠷᠴᠡᠴᠡᠭ᠌

010070230040000000000000011120701124853265