Нигерид зэвсэгт халдлагын улмаас хамгийн багадаа 55 хүн амь үрэгдэв
2019-07-30 10:28:00 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Абужагийн энэ сарын 28-ны өдрийн цахилгаан мэдээ /Сурвалжлагч Гүө Жүюнь/ Нигерийн зүүн хойд бүсийн Борно мужийн гурван тосгонд "Боко Харам" бүлэглэл террорист халдлага үйлдсэнээс хамгийн багадаа 55 хүн амь үрэгджээ.

Борно мужийн захирагч Зулум хэлэхдээ, “27-ны өглөө террорист халдлага болсон бөгөөд одоогийн байдлаар гурван тосгоноос халдлагад өртсөн 55 хүний цогцос олдоод байна” гэлээ.

Терроризмын эсрэг Засгийн газарт дэмжлэг үзүүлдэг орон нутгийн цэргийн байгууллагын дарга Али тосгоны оршуулгын газраас 26 цогцос олдсон. Тухайн үед оршуулга болж байсан гэв.

Халдлагаас зугтаж чадсан нэгэн иргэний ярихаар бол, зэвсэгт этгээдүүд тосгон руу орж ирсний дараа эрэгтэй, эмэгтэй, хүүхэд үл хамааран тэдэн рүү буудсан байна. Мөн тэд олон байшинг галдсаны зэрэгцээ тосгоны иргэдийн хүнсийг булаан явсан байна.

Арав гаруй жилийн өмнөөс "Боко Харам" террорист бүлэглэл нь Нигерийн зүүн хойд хэсэгт байнга гарч ирдэг бөгөөд Чад, Нигери, Камерун зэрэг хөрш орнуудын аюулгүй байдалд аюул учруулсаар байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124815090