Пакистаны баруун хойд нутагт цагдаагийн пост руу дайрчээ
2019-07-22 17:44:22 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Исламабадын энэ сарын 21-ний өдрийн цахилгаан мэдээ /Сурвалжлагч Лю Тянь/

Пакистаны баруун хойд нутгийн Дайриа Исмайлан Хан бүсэд цагдаагийн ажилтнууд руу дайрсан хэрэг гарч, зургаан цагдаа амь үрэгдэж, олон хүн шархаджээ.

Халдлага Дайриа Исмайлан Хан бүс нутаг дахь цагдаагийн шалган өнгөрүүлэх өртөөнд болсон байна. Бүрэн зэвсэглэсэн үл таних хүмүүс шалган өнгөрүүлэх өртөө рүү дайрч, дараа нь тухайн газраас зугтан явсан аж.

Халдлагад өртсөн хүмүүсийг эмчлүүлж байсан эмнэлэгт тэд дахин дайрч, нэг нь биедээ авч явсан тэсрэх бодисоо тэсэлснээс 4 цагдаа амь үрэгдэн, олон хүн шархаджээ.

Бэлтгэсэн нь:Б.Болорцэцэг

010070230040000000000000011120701124784596