Афганистаны Кандахар мужийн цагдаагийн газар халдлагад өртжээ
2019-07-19 16:52:55 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Кабул хотын энэ сарын 18-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Лү Шин\ Афганистаны Кандахар мужийн Цагдаагийн ерөнхий газар энэ сарын 18-нд халдлагад өртжээ.

Орон нутгийн цагаар тус өдрийн 16 цаг 35 минутын орчимд Кандахар хотын Кандахар мужийн цагдаагийн ерөнхий газрын хашааны хойд хаалганы дэргэд автомашин дэлбэрч, дараа нь зэвсэгт этгээд хашаа руу дайрахад аюулаас хамгаалахынхан гал нээсэн байна. Дэлбэрэлтээс болж өтгөн хар удаа гарч, оршин суугчид айж сандарсан байдалтай байжээ.

Цагдаагийн газраас мөн өдрийн 19 цагт халдлагыг зогсоосноо мэдэгдэв. Халдлагаас болж 2 цагдаа, 8 энгийн иргэн нийт 10 хүн эндэж, 90 хүн шархадсан ба халдагч этгээдүүдээс 2 хүн алагдсан байна.

Афганистаны Талибан бүлгэм уг халдлагыг үйлдсэн хэмээн мэдэгдсэн бол тус улсын Ерөнхийлөгч Гани мөн өдөр мэдэгдэл гаргаж, халдлагыг буруушаан шүүмжилжээ. Кандахар мужийн дарга Хаятура Хаяат аюулгүй байдлыг хамгаалахынхан тухайн газарт үргэлжлүүлэн нэгжлэг хийж байгаагаа мэдээлсэн аж.

Кандахар муж нь Талибан бүлгэмийн гол хүчин төвлөрдөг газар юм. Энэ оны эхээр Талибанчууд уг мужийн нэгэн шалгах цэгийг дайрсанаас 5 цагдаа эндэж 2 цагдаа шархадсан юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124775121