Киотогийн гал тавьсан хэрэгт 33 хүн амь эрсдэв
2019-07-19 15:32:29 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Токиогийн энэ сарын 18-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Гүө Дань\ Японы Киото хот дахь анимейшн студид өчигдөр гал тавьсаны улмаас 33 хүн амь эрсдэж, 36 хүн бэртсэн болохыг тус хотын Гал түймэртэй тэмцэх газраас мэдээлэв.

Хотын цагдаагийн газраас мэдээлснээс үзвэл, 18-ны үдээс өмнө 10 цаг 30 минутын орчимд 41 настай нэгэн эрэгтэй тус студи рүү орж, бензинтэй төстэй шингэн асгаад гал тавьсан байна. Энэ үед 70 ажилтан уг гурван давхар барилгад ажиллаж байсан аж. Галын аюул дэлбэрэлт үүсгэж, барилгын хоёр, гуравдугаар давхрын шил бүгд хагарсан байна. Галыг 15 цагийн үед унтраажээ.

Хэргийн газраас алх, хутга, бензины сав олдсон бөгөөд эдгээрийг мөнөөх эрэгтэй авч очсон байж болзошгүй гэнэ. Ойр хавийн шатахуун түгээх газрын ажилтны хэлснээр бол, 18-ны үдээс өмнө нэг хүн тэндээс бензин худалдан авчээ. Одоогоор цагдаагийнхан уг хэргийг шалгаж байгаа юм.

Энэ нь сүүлийн 19 жилд Японд хүний амь хамгийн олноор гал тавихад эндсэн хэрэгт тооцогдож байна. Галдагч этгээдийн нүүр түлэгдэж, Киотогийн нэгэн эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэрээр студийн ажилтан биш мөн өмнө нь тэнд ажиллаж байгаагүй.

Ерөнхий сайд Шинзо Абе тухайн өдөр хэвлэл мэдээллээр дамжуулан нас барсан иргэдэд эмгэнэл илэрхийлж, бэртэгсэдийг түргэн илааршихыг хүсчээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124774657