Румыны Ерөнхий сайд хоёр сайдаа огцруулахаа зарлав
2019-07-17 17:04:31 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Румыны Ерөнхий сайд Виорика Денчлер энэ сарын 15-нд Дотоод хэргийн сайд Камен Данниэл Данн, Гадаад харилцааны сайд Теодер Малешкану нарыг огцруулах саналтай байгаагаа зарлажээ.

Тэрээр эдгээр сайд нар иргэдийн хүрээллийг олохгүй байна хэмээн буруутгасан байна.

Румыны хэвлэл мэдээллийнхний үзэж байгаагаар, Данн болон Малешкану нар огцорч байгаа нь энэ оны 5 дугаар сард болсон Европын парламентын сонгуулийг зохион байгуулахад эрчгүй ажилласантай холбоотой байж мэдэх гэнэ.

Ерөнхий сайд Виорика Денчлер өнгөрсөн сарын сүүлчээр Социал Демократ намын даргаар сонгогдсон. Румыны улс төрийн шинжээчдийн үзэж буйгаар, тус улс ирэх 11 дүгээр сард Ерөнхийлөгчийн сонгуулиа явуулна. Денчлер түүнээс өмнө Социал Демократ намын имижийг сайжруулах буй аж. Тус нам 5 дугаар сарын Европын парламентын сонгуульд ялагдсан. Мөн сард уг намын дарга асан Ливиу Драгнея авлигын хэрэгт холбогдож 3 жил 6 сар хоригдох ялаар шийтгэгдэж, одоо ялаа эдэлж байгаа аж. \Чэнь Дань\

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124765692