Канадад нисэх онгоц осолдож 3 хүн эндэв
2019-07-17 16:31:29 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Оттавагийн энэ сарын 16-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ли Баодүн\ Канадын зүүн хэсгийн Ньюфаундланд ба Лабрадор мужид хоёр өдрийн өмнө нэг нисэх онгоц усан дээрх осолдож, 3 хүн эндэж 4 хүн сураггүй болжээ.

Эх сурвалжийн мэдээлснээс үзвэл, Канадын Сагнайн иргэний агаарын тээврийн компанид харъяалагдах энэхүү онгоцонд 7 хүн сууж явсан байна. Энэ сарын 15-ны үдээс өмнө уг онгоц Канадын Куебекийн загас барих газраас Ньюфаундланд ба Лабрадор мужийн өөр нэг загас барих газар руу нисээд тухайн оройдоо буцаж ирээгүй аж. Аврагчид өчигдөр өглөө Ньюфаундланд ба Лабрадор мужийн хойт хэсгийн нэгэн нуурнаас нисэх онгоцны сэгийг илрүүлжээ. Осол гарсан шалтгаан одоогоор тодорхойгүй байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124765450