БНСУ-ын жижиг бизнес эрхлэгчид цуглаан болж Японы барааг бойкотлохыг уриалав
2019-07-16 17:25:15 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 15-ны өдөр, БНСУ-ын 10 гаруй жижиг бизнес эрхлэгчид Сөүлд цугларч, Японы барааг бойкотлохыг уриалж, Японоос Өмнөд Солонгос руу экспортлох хагас дамжуулагчийн түүхий эдийг хязгаарласан явдалд хариу арга хэмжээ авч байгаа аж.

БНСУ-ын байгууллагын тэргүүн Ким Чэнмин хэлэхдээ, бид Японы бараа бүтээгдэхүүний хэрэглээ, борлуулалтыг үргэлжлүүлэн эсэргүүцэж, Японы Засгийн газар уучлалт гуйж, эдийн засгийн хариу арга хэмжээгээ болих хүртэл үргэлжлүүлнэ. Бусад жагсагчид "Бидний супермаркетууд Японы барааг зарж борлуулахгүй" гэсэн бичээсийг барин жагсав.

Япон энэ сарын эхээр Өмнөд Солонгост экспортын хяналтыг хэрэгжүүлж БНСУ-ын иргэдийн хилэнг дэгдээжээ. БНСУ-ын талаас Японы тал БНСУ-ын шүүхээс Японы аж ахуйн нэгж хоёрдугаар дайны үед хүчээр Өмнөд Солонгосын ажилчдыг ажиллуулсны нөхөн төлбөр авах шийдвэрийн хариу үйлдэл юм гэж үзэж байна.

БНСУ-ын олон мянган иргэд Ерөнхийлөгчийн Тамгын газрын вэбсайтад гарын үсэг зуран хүсэлт гаргаж, Японы бүтээгдэхүүн, Японд аялах, 2020 оны Токиогийн олимпыг үзэхийг эсэргүүцэж байна.

Хяналтын шалтгаан нь хоёр орны хоорондын итгэлцлийн харилцаа эвдэгдсэнээс болсон, харин хариу арга хэмжээ авч байгаа биш гэж Японы тал хэлэв.  

Солонгосын тал энэ маргааныг Дэлхийн худалдааны байгууллагад хүргэхээр төлөвлөж байна. БНСУ-ын Худалдааны яам энэ сарын 14-ний өдөр, дараагийн долоо хоногт Женев хотод болох Дэлхийн худалдааны байгууллагын ерөнхий зөвлөлийн хурлаар тус асуудлыг дурдах болно гэж мэдэгджээ.

БНСУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газраас, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл эсвэл бусад олон улсын байгууллагаас БНСУ болон Японы экспортын хяналтын байдлыг шалгах ёстой гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124760690