АНУ-ын Засгийн газар Америк Мексикийн хил дэх гуравдугаар орны дүрвэгсдийн орогнох хүсэлт гаргах эрхийг хүчингүй болгов
2019-07-16 16:39:05 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Васингтоны энэ сарын 15-ны өдрийн цахилгаан мэдээ \Суррвалжлагч Шюй Жяньмэй, Лю Ян\ Америкийн Хуль зүйн яам болон Нутаг дэвсгэрийн аюулгүй байдлын яам 15-ны өдөр хамтарсан албан мэдэгдэл гаргаж, “Хязгаартай жишээнээс бусад байдал”-аас гадна, Америк болон Мексикийн хил дэх гуравдах орны дүрвэгсдэд Америкт орогнох хүсэлт гаргаж болоргүй гэж мэдэгджээ. Энэ нь зонхилох тооны дундад Америкийн цагаач иргэд Америк Мексикийн хил дээр орогнох хүсэлт гаргах эрхээ алдах болно гэснийг харуулж байна.

Албан мэдэгдэлд хэлэхдээ, энэхүү шинэ тогтоол 16-ны өдрөөс “Холбооны Засгийн газррын тэмдэглэл”-д нийтлэгдэх бөгөөд албан ёсоор хүчинтэй болно гэжээ. Энэхүү тогтоолоор бол, урьдаар бусад улсаар дамжиж Америкийн өмнөд хилд хүрсэн гадаадын хүн орогнох хүсэлт гаргаж болохгүй, энэхүү тогтоол нь ганцаараа хил давсан насанд хүрээгүй хүнд тохирох боловч хүн наймаалахад хор амсагч болон орогнох хүсэлт нь бусад улсад татгалзуулагдсан хүнийг оролцуулахгүй.

Америкийн Хууль зүйн сайд Бал албан мэдэгдэлд хэлэхдээ, энэхүү тогтоол нь эдийн засгийн цагаач иргэд болон Америкийн дүрвэгсдийг хамгаалах дүрмийг ашиглах оролдлоготой дүрвэгсдийн тоог бууруулахын тулд юм эгжээ.

Америкийн иргэний чөлөөт холбоо тухайн өдөр хэлэхдээ, хуулийн арга замаар Трампын засгийн газар энэхүү тогтоолыг хэрэгжүүлэхийг хориглоно гэжээ.

Хэсэг хугацааны турш, дундад Америкийн их хэмжээний цагаач иргэн Мексикээр өнгөрөн Америк Мексикийн хил дээр хүрч Америкт орохыг хүсэж байгаа бөгөөд бас дэлхийн бусад бүс нутгаас ирсэн цагаач иргэд Америк Мексикийн хил дээр орогнох хүсэлт гаргаж байгаа юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124760186