Грекийн хойд хэсгийн хүчит салхи шуурганд 7 хүн эндэж 120 гаруй хүн бэртжээ
2019-07-12 16:25:30 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Атены энэ сарын 11-ний өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ли Шяопэн, Юй Шуайшуай\ Грекийн Засгийн газрын байгууллагын хамгийн шинэ тоо баримтаас харахад, 10-ны оройгоос 11-ний өглөө болтол Грекийн хойд хэсгийг дайрсан хүчит салхи шуурганд 7 хүн эндэж, 120 гаруй хүн бэртэв.

Грекийн гал унтраах байгууллага тухайн өдрийн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, гамшигт их дайрагдсан аялал жуулчлалын гоё бүс болох Халкидики хойгийн салхи шуурга автомашиныг онхолдуулж гэр байшинг нурааж, 2 хүүхдийг оролцуулсан 6 гадаадын жуулчин амь эрсдсэн байна. Үүнээс гадна, Грекийн далайн эрэг дэх сэргийлэн хамгаалах анги бас нэг загасчны хүүрийг илрүүлсэн банйа гэжээ.

Халкидики хойгийн нэг эмчилгээний төвийн ажилтны хэлэхээр, уг төв 60 гаруй бэртэгсдийг хүлээн авч эмчилж байгаа аж.

Салхи шуурганаас болж Халкидики хойгийн 80 гаруй хувийн гэр бүлд цахилгаан тасарч, Грекийн холбогдох байгууллага 13-ны дотор багтаан тухайн газрын цахилгаан хангамжийг сэргээнэ гэжээ.

Грекийн Ерөнхийлөгч Павлопулос болон Ерөнхий сайд Мизотакис тухайн өдөр тус тус мэдэгдэл гаргаж, эндэгсдийн ар гэрийг болгоон тохинуулж, бэртэгсдийг түргэн илааршихыг зөгнөж, Засгийн газраас гамшгийн дараах асуудлыг зохистой шийдвэрлэнэ гэж амлажээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124745654