Папуа Шинэ Гвинейн хядлагын хэргийн улмаас 23 хүн амь эрсдэв
2019-07-11 17:16:18 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Сиднейн энэ сарын 10-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ян Жинжүн, Чэнь Юй\ Морзбай портын мэдээ: Папуа Шинэ Гвинейн EMTV телевизийн 10-ны өдөр мэдээлснээр, Папуа Шинейн дунд хэсэгт болсон хядлагын хэргийн улмаас 23 хүн амь эрсдэв, үүнд олон хүүхэд, эмэгтэйчүүд өртсөн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, тус удаагий хядлагын хэрэг нь урт хугцааны аймаг бүлгийн мөргөлдөөнөөс болсон юм. 7 болон 8-ны өдөр 23 хүн Папуа Шинэ Гвиней дунд хэсэг дэх Хайла мужийн хоёр тосгонд амиа алдав. Үүнд 16 бүсгүй болон хүүхэд хамрагдсан бөгөөд хоёр нь жирэмсэн байлаа.

Хэргийн дараа тус мужийн албан хаагчид мужийн Короба болон Тали бүс нутагт хүрч болохгүй хэмээн зорчигчдод сануулав

Падуа Шинэ Гвинейн Ерөнхий сайд Малапа нийгмийн харилцааны хэвлэл мэдээллийн өөрийн хуудсан дээр тус удаагийн хядлагын хэргийг маш их буруушааж, хэрэгтнийг чанга шийтгэх хэрэгтэй гэв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124740622