Меркель: Зөвхөн улс төрийн проецессоор л Сирийн мөргөлдөөнийг шийдэж чадна
2019-07-10 16:39:39 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагйин Берлины энэ сарын 9-ний өдрийн цахилгаан мэдээ \Сурвалулагч Рэнь Кэ, Жан Юань\ Германы Ерөнхий сайд Меркель 9-ний өдөр хэлэхдээ зөвхөн улс төрийн процессоор л Сирийн дотоод зөрчилдөөнийг шийдвэрлэж чадна, мөн Герман улс Сирийн улс төрийн үйл явцыг дэмжихийн тулд олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллах болно гэжээ.

Тухайн өдөр Германы Засгийн газар Берлинээс хойд зүгт хэдэн арван километрийн зайд орших Мезеберг ордонд Германд суугаа гадаадын дипломат төлөөлөгчидийг хүлээн авч уулзав. Меркель хэлэхдээ, зөвхөн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрт тулгуурлан улс төрийн процессын үр дүнд нь сая Сири дахь цуст мөргөлдөөнийг дуусгаж, итгэлийг төлөвшүүлж, үндэсний эвлэрүүлэх үйл явцыг эхлүүлэх боломжтой гэжээ.

Меркель хэлэхдээ улс төрийн процесс нь Сирийн ард түмэн, Сирийн дүрвэгсдийг чөлөөт сонгуулиар дамжуулан улсынхаа улс төрийн ирээдүйг шийдэж чадна. Одоо энэ процесс маш удаан байх бөгөөд Герман улс НҮБ болон бусад олон улсын түнштэй хамт Сирийн улс төрийн процессыг үргэлжллэн ахиулахаар чармайна гэв.

Өнөөгийн дэлхий ертөнц ороо бусгаа цаг үед орж, мөргөлдөөн, худалдааны маргаан, зэвсэгт хчнийг цомтгоох гэрээ цуцлагдаж байгаа зэрэг олон сорилтууд тасрахгүй байгаа болохоор үр өгөөжтэй яриа хэлэлцээ хийх хүсэл эрмэлзэл болон чадвар маш чухал юм. Тэрээр талуудын хоорондох солилцоог ахиулах, итгэлцлийг бий болгоход туслахад дипломатууд үүрэг гүйцэтгэхийг уриалав.

Дэлхийн худалдааны байгууллагынарилжааны тогтолцоог хүлээн зөвшөөрөх нь дэлхийн улс орнуудын эдийн засагт чухал ач холбогдолтой байж, олон талт үзэл нь худалдааны асуудлыг шийдвэрлэх хамгийн сайн арга юм. Зөвхөн даян дэлхий хамтаар чармайвал сая уур амьсгалын өөрчлөлт, ядуурал, өлсгөлөн, өвчин, дижиталын хувьсгал гэх мэт хүн төрөлхтөнд тулгараад байгаа нийтлэг сорилтуудыг хамтаар аргацааж чадна. Учир нь энэхүү харилцан уялдаатай дэлхийд, дэлхийн улсуудын буяннь нь даян дэлхийн хамтын буяны байгуулагдах болно.

Германы хэвлэл мэдээллийн мэдээлснээр АНУ-аас Германд суугаа Элчин сайд Ричард Гренел тухайн дөрийн хурал оролцоогүй.

АНУ-ын Засгийн газрын Сирийн асуудлын тусгай төлөөлөгч Жеймс Жефрей саяхан Германыг Сирид хуурай замын цэрэг томилохыг шаардаж, АНУ-ын дэмжлэгтэй Сирийн сөрөг хүчний зэвсэгт бүлэглэл болох "Исламын улс"-ын хэт даврагсдын байгууллагын үлдэгдэл хүчинд цохилт өгөхөд туслахыг хүссэн байна. Германы Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Сепате хэлэхдээ, Герман улс "Исламын улс"-ыг янз бүрийн аргаар тэмцэхэд үргэлжлүүлэн туслах болно, гэхдээ хуурай замын цэрэг томилохыг багтаахгүй гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124735324