Мадагаскарт цэнгэлдэх хүрээлэнгийн гадна 15 хүн амь үрэгджээ
2019-06-27 16:44:42 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Антананаривугийн энэ сарын 26-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Вэнь Хо\Мадагаскарын Антананариву хотын төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна энэ сарын 26-ны өдөр шахцалдаан үүссэнээс 15 хүн нас барж, 75 хүн бэртэж гэмтжээ.

Тус өдрийн үдээс хойш Махаминина цэнгэлдэх хүрээлэнд үндэсний хэмжээний өдөрлөг болсон байна. Олон хүн нэг дор цугларч шахалдсанаас пээрх золгүй явдал гарсан аж.

Мадагаскарын Ерөнхийлөгч Рачина тэр шөнөдөө хохирогчдод эмгэнэл илэрхийлжээ.

Энэ бол Махаминина цэнгэлдэх хүрээлэнд болсон хоёр дахь удаагийн осол юм. Өмнө нь 2018 оны 9 дүгээр сарын 9-нд болсон хөл бөмбөгийн тэмцээний үеэр нэг хүн амиа алдаж, 47 хүн шархдаж байжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124679876