Торонто хотод буун дуу гарч 4 хүн шархдав
2019-06-18 10:58:33 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Орон нутгийн цагаар 16 цагийн орчимд Торонто хотын Нельсон Филипс талбайн зүүн өмнө хэсэгт буун дуу гарчээ.

Тухайн үед “Торонто Рэпторс” баг анх удаагаа NBA-гийн аварга болсныг тэмдэглэх арга хэмжээ мөн өдөр Торонто хотод зохиогдож олон мянган хөгжөөн дэмжигч цугласан байжээ.

Мөн Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, Торонто хотын дарга Жон Тори болон “Торонто Рэпторс” багийн тоглогчид талбайн голд байрлуулсан тайзанд гарсан байсан байна. Халдлагын улмаас 4 хүн шархадсаны хоёр нь хүнд шархдсан аж. Уг хэрэгтэй холбогдуулж 3 сэжигтнийг баривчилсан гэж цагдаагийн байгууллагаас мэдээлэв.

“Торонто Рэпторс” баг энэ сарын 13-нд өрсөлдөгчөө 4:2 харьцаагаар хожиж анх удаагаа NBA-гийн аварга болсон. Канадын хэвлэл мэдээллийнхний мэдээлснээр 17-ны өдөр зохиогдсон баярын жагсаалд нийт 2 сая гаруй хүн оролцжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124638046