В.Путин: ОХУ болон АНУ-ын харилцаа тааруухан болж байна
2019-06-14 11:47:42 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн энэ сарын 13-ны өдрийн цахилгаан мэдээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийнхэнд өгсөн ярилцлагадаа “Орос болон АНУ-ын харилцаа явах тусмаа тааруухан болж байна” хэмээжээ.

В.Путин, “Өнгөрсөн хэдэн жил АНУ-ын Засгийн газраас ОХУ-д хэдэн арван хориг тавьсан. Удаан хугацаанд бүрэлдэн бий болсон одоогийн олон улсын эдийн засгийн харилцааны бүтцийг эвдэх нь эдийн засгийн арга хэмжээнд оролцож буй бүх талуудад хохирол авчирна.

ОХУ энэ сарын эцэст болох G20-ын дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ыг багтаасан аливаа түнш орнуудтай бүс дэлхийн эдийн засгийн асуудал дээр бүтээлч шийдвэр гаргаж, эдийн засгийн хамтын ажиллагаанд тогтвортой нөхцөл авчирахыг хүсч байна” гэлээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124622984