Хятад хэлний түвшин тогтоох шалгалт Парист болов
2019-06-11 09:51:55 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

“Францын хоёр дахь удаагийн хятад хэлний түвшин тогтоох шалгалтын гадаадад суралцаж ажил олох үзэсгэлэн-2019” арга хэмжээ энэ сарын 8-нд Парисын дорно дахины хэл соёлын дээд сургуульд нээлтээ хийв.

Күнзийн институтийн төв, Хятад улсаас Франц улсад суугаа Элчин сайдын яамны боловсролын алба, Франц дахь Хятад хэлний багш нарын нийгэмлэгээс зохион байгуулсан уг үзэсгэлэнд 1800 гаруй хятад хэл сонирхогч оролцсон байна.

Үзэсгэлэнгийн талбайд 1516 сурагч хятад хэлний түвшин тогтоох HSK шалгалт өгч, Чинхуа их сургууль, Бээжин их сургууль, Бээжингийн багшийн их сургууль, Шанхайн зам тээврийн их сургууль зэрэг хориод их сургууль болон Хятадын агаарын тээвэр, мэдээлэл холбоо, CGN Europe Energy зэрэг компаниуд хятад хэл сурч байгаа францчуудад хятад хэлийг хэрхэн сурах болон хичээлийн талтай холбоотой бусад мэдээллээр хангасан байна.

Хятад хэлний түвшин тогтоох шалгалтыг 1994 онд Францад анх зохион байгуулснаас хойш 25 жилийн нүүрийг үзжээ. Ялангуяа сүүлийн арваад жилд хятад хэл сурч байгаа иргэдийн тоо эрс нэмэгдсэн байна. Хятад хэлний түвшин тогтоох шалгалтыг багтаасан бүх төрлийн хятад хэлний шалгалтад оролцож байгаа хүний тоо 2016 оноос эхлэн гурван жил дараалан 5000 хүнийг давсан ба 2018 онд 6000 хүнийг давсан онцгой үзүүлэлт тогтоосон юм. Мөн хятад хэл сурч, Хятад улсад суралцаж, хятадын аж ахуйн нэгжид ажиллаж байгаа Франц залуусын тоо өдрөөс өдөр нэмэгдсээр байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124605665