Ливид зэвсэгт мөргөлдөөний улмаас 120 мянган сурагчийн хичээлийг зогсоожээ
2019-06-11 09:50:52 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Түнисийн энэ сарын 9-ний өдрийн цахилгаан мэдээ /Сурвалжлагч Хүан Линь/ Ливийн нийслэл Триполийн өмнөд хэсэгт өнгөрөгч дөрөвдүгээр сарын эхээр болсон зэвсэгт мөргөлдөөний улмаас ойролцоогоор 120 мянган сурагчийн хичээлийг зогсоосон гэж НҮБ-ын Хүүхдийн сангийн Ливи дэх Суурин төлөөлөгчийн газраас мэдээллээ.

Тодруулбал, дайны байдал үргэлжилж байгаатай холбогдуулж Ливийн үндэсний эв нэгдлийн Засгийн газраас аюулгүй байдлыг хангах үүднээс дайнд өртсөн бүс нутгийн сургуулиуд хичээлийг зогсоосон байна. Үүнд ойролцоогоор 120 мянган хүүхдийг хамарсанаас гадна Триполийн бусад бүс нутгийн сургуулиуд ч сургалтын хөтөлбөрөө богиносгож, олон тооны гэр бүлүүд хүүхдийнхээ аюулгүй байдалд санаа зовж хичээлд нь явуулахгүй байх болов.

Ливийн “Улс ардын арми” өнгөрөгч дөрөвдүгээр сарын 4-ний өдөр Триполигийн эсрэг үйл ажиллагаагаа эхлүүлж, уг хотыг эзэмшилдээ оруулаад байсан Ливийн үндэсний эв нэгдлийн Засгийн газрын зэвсэгт хүчинтэй дайн зарласан юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ливид суугаа Төлөөлөгчийн газраас гаргасан тоо баримтаас үзвэл, зэвсэгт мөргөлдөөний улмаас 600 гаруй хүн нас барж, 3000 гаруй хүн шархдаж, 60 мянган хүн гэр оронгүй болоод байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124605624