ОХУ-ын байлдааны нисэх онгоц гурван цагийн дотор АНУ-ын нисэх онгоцыг "гурав удаа саатаав" гэж Америкийн хэлсний хариуд ОХУ юм хэлээгүй
2019-06-08 08:55:51 Эх сурвалж: Синьхуа агенлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

АНУ-ын цэргийн зургадугаар флот 5-ны өдөр илэрхийлсэн нь ОХУ-ын сөнөөгч онгоц АНУ-ын цэргийн нисэх онгоцыг өдөрт гурван удаа саатаасан бөгөөд нэг нь "аюултай" ажиллагаа хийсэн байна гэв.

АНУ-ын P-8A "тэнгисийн бурхан" шумбагч онгоцны эсрэг эргүүлийн онгоц Газрын дундад тэнгист 4-ний өдөр "олон улсын агаарын зайд" нисч байх үед, ОХУ-ын Су-35 сөнөөгч онгцонд 175 минутын дотор гурван удаа саатаагдсан байна. АНУ-ын цэргийн хэлсэнчлэн хоёрдугаар удаагийн саатаалтад ОХУ-ын сөнөөгч онгоц “аюудтай” үйлдэл хийж, АНУ-ын агаарын хөлгийн урдаас өндөр хурдтайгаар нисэн өнгөрч, АНУ-ын агаарын хөлөг, нисгэгчдийн аюулгүй байдалд заналхийлэв.

ОХУ-ын цэргийн тал АНУ-ын цэргийн хэлсэнд хариу өгөөгүй байна.

АНУ, ОХУ-ын нисэх онгоцууд урд нь Газрын дундад тэнгис, Балтийн тэнгис, Хар тэнгис зэрэг газруудад харилцан олон удаа харилцан саад болж байсан бөгөөд хоёр тал харилцан саатааж байгаа нь "аюултай" буюу "мэргэжлийн бус" хэмээн нэрлэв.

Энэ жилийн тавдугаар сард АНУ-ын цэргийн нисэх хүчин Аляскийн ойролцоох олон улсын агаарын зайд хэд хэдэн удаа ОХУ-ын онгоцыг саатаав. ОХУ-ын тал ОХУ-ын нисэх онгоцууд Арктик, Атлантын далай, Хар тэнгис, Номхон далайд байнга нисдэг гэж хариулсан бөгөөд бүх нислэгүүд нь олон улсын дүрэм журмуудыг хатуу мөрдөж, бусад орны агаарын зайд халдаагүй гэж хариулжээ. \Ү Хаонин\ [Синьхуа агенлагийн бичил онц мэдээ]

Бэлтгэсэн нь:Б.Болорцэцэг

010070230040000000000000011120701124596454