Оросын холбооны улсын танилцуулга
2019-06-05 16:11:22 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Москвагийн энэ сарын 4-ий цахилгаан мэдээ  ОХУ, бас Орос гэдэг. Газар нутаг нь Ази Европын эх газрыг дамнан оршдог ба зүүн талаараа Номхон далайтай нүүрлэж, нийт талбай нь 17 сая ам дөрвөлжин км, газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг.

Оросын нийт хүн ам 146 сая, 190 гаруй үндэстэн байдаг ба түүний 77,7 хувь нь орос үндэстэн. Албан ёсны хэл нь орос хэл.

ОХУ нь асар их байгалийн баялагтай, төрөл зүйл олонтой, нөөцийн хэмжээ ихтэй учраас дотоодын шаардлага хэрэгцээгээ бүрэн хангаж чаддаг, аж үйлдвэрийн үндэс суурь бат бэх, холбогдох салбар байгууллагууд бүрэн, машин механизм, ган, металлурги, газрын тос, газ, нүүрс, ойн аж үйлдвэр, химийн аж үйлдвэрээр голлож байдаг.

Хятад Орос нь 4300 км урт хилийн шугамаар залгаж, харилцан хамгийн их хөрш улс болно. Энэ жил бол Хятад Оросын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна.

1996 онд, Хятад Орос стратегийн түншлэлийн харилцаа тогтоож, 2001 онд хоёр улс “Хятад Оросын найрамдалт хөршийн хамтын ажиллагааны гэрээнд” гарын үсэг зурж, 2011 оны 6-р сард, хоёр тал эрх тэгш харилцан итгэлцэж, харилцан дэмжиж, хамтаар хөгжих, өнө удаан найрамдалт харилцаатай Хятад Оросын бүх талын стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлэхээр тунхаглажээ. 2014 онд, хоёр талаараа, “Хятад Оросын бүх талын стратегийн түншлэлийн харилцааны шинэ шат үеийн хамтарсан мэдэгдэл”-д гарын үсэг зуржээ. 2015 онд, хоёр улсын төрийн тэргүүн “Торгоны замын эдийн засгийн бүсийн бүтээн байгуулалт болон Европ Азийн эдийн засгийн холбооны байгуулалтыг уялдуулах хамтын ажиллагааны хамтарсан мэдэгдэл”-д гарын үсэг зурж нийтэлсэн байна.

Хятад улс нь олон жилийн турш ОХУ-ын хамгийн том худалдааны түнш болсоор иржээ. 2018 онд, Хятад Оросын хоёр талын худалдааны хэмжээ түүхэнд анх удаагаа 100 сая долларыг давсан байна. Сүүлийн жилүүдэд, Хятад Оросын дэд бүтцийн байгуулалтын хүрээн дэх хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдаа эрчимтэй хөгжиж, орон нутгийн хамтын ажиллагааны механизм аажмаар сайжирч байна. Хүмүүнлэгийн солилцооны хүрээнд, “үндэсний жил”, “хэлний жил”, “аялал жуулчлалын жил”, “залуучуудын найрамдалт харилцааны жил”, “хэвлэл мэдээллийн солилцооны жил” зэрэг дээд түвшний арга хэмжээнүүдийг зохион байгуулсан нь хоёр орны иргэдийн харилцааг улам ойр дотно болгосон байна. Хоёр талаараа бас дижитал эдийн засаг, дунд жижиг үйлдвэрлэл, дэвшилтэт шинэ технологи, алс дорнодыг хөгжүүлэх, умард туйлыг хөгжүүлэх зэрэг салбар дахь хамтын ажиллагааны шинэ алхмуудыг хийсэн байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124587003