Энэтхэгт дахин хуурамч архины хэрэг гарч 8 хүн амь насаа алдав
2019-05-29 11:26:16 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Шинэ Делигийн энэ сарын 28-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Жао Шюй\ Энэ сарын 28-нд Энэтхэгийн хойд хэсгийн Уттар Прадешд 8 хүн хуурамч архи ууснаас амь насаа алдаж, олон хүн эмнэлэгт хүргэгджээ.

Түүнчлэн амиа алдсан хүний тоо нэмэгдэж болзошгүй гэж дотоодын хэвлэлүүд мэдээлж байна. Уттар Прадешдийн Засгийн газраас явуулсан шалгалтын хүрээнд бүс нутгийн Засгийн газрын нэг хариуцлагатай албан хаагч, 5 цагдааг ажлаас нь халсан аж. Одоогийн байдлаар цагдаагийн байгууллагаас хуурамч архины дээжийг цуглуулж, шалгалтыг үргэлжлүүлэн явуулж байна.

Энэ оны хоёрдугаар сард Энэтхэгт мөн хуурамч архины улмаас амиа алдсан хэрэг гарч байсан. Үүнд Ассамд 150 иргэн, Уттар Прадеш болон Уттараххандад нийт 100 хүн амиа алдаж байв.

Тус улсын Засгийн газраас хуурамч архи зарахыг хориглодог боловч хяналт шалгалт сул тул хөдөө орон нутагт архийг гар аргаар нэрж, худалдах үзэгдэл байсаар байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124556629