Саудын Арабын олон газарт газрын тосны төхөөрөмжүүд халдлагад өртжээ
2019-05-17 14:37:31 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 14-нд Саудын Арабын “Saudi Aramco” компанийн Эр-Рияд бүс нутаг дахь олон тооны газрын тосны төхөөрөмжүүд халдлагад өртжээ. Үүний дотор газрын тос дамжуулах хоолойн насосны нэг станц руу тэсрэх бөмбөг бүхий нисдэг төхөөрөмж илгээсэн байна. Энэхүү хоолой нь Саудын Арабын зүүн хэсэг болон Улаан тэнгисийн Янбу боомтыг холбож байдаг. Насосны станц халдлагад өртсөний дараа гал авалцсан ч удалгүй унтаасан аж. “Saudi Aramco” компани уг газрын тос дамжуулах хоолойн үйл ажиллагааг түр зогсоож, засварлахаар болсон байна.

Одоогийн байдлаар эвдрэлийг нарийвчлан тогтоогүй байгаа бөгөөд Йемений Хусит зэвсэгт хүчний нэгэн командлагч энэ сарын 14-ний өдрийн өглөөгүүр телевизэд ярилцлага өгөх үеэрээ, “Хусит зэвсэгт хүчин нь Саудын Арабын нутаг дэвсгэр дэх гол төхөөрөмжүүд рүү дроноор халдлага хийсэн гэж мэдэгдсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Энэхүү удаагийн халдлага нь уг зэвсэгт хүчний анхны үйл ажиллагаа биш. Өмнө нь Саудын Арабын хил рүү олон удаа мортар, пуужин, тийрэлтэт сум, дроноор халдлага хийж байжээ.

 

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011100001124507670