Гон Тапаланги: Соёл иргэншлийн хурлыг санаачилсан Ази тив нь дэлхийн жишиг болж чадна
2019-05-15 17:00:07 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бангкокийн энэ сарын 14-ний өдрийн цахилгаан мэдээ \Сурюалжлагч Ян Жөү\Тайландын Ерөнхий сайдын орлогч асан, Тайланд-Хятадын найрамдлын нийгэмлэгийн дарга Гон Тапаланги саяхан Бангкок хотноо Синьхуа агентлагт ярилцлага өгөх үеэрээ, “Хятад улс яг цагаа олж Азийн соёл иргэншлийн ярилцлагын хурлыг зохион байгуулсан нь сайшаалтай юм. Уг хурлын үеэр Ази тив хамтаар цэцэглэн хөгжиж, дэлхийн жишиг болохыг хүсч байна.

Хятад улс юуны өмнө олон улс орны нийтлэг хөгжилд түлхэц болох "Нэг бүс-Нэг зам" санаачилгыг гаргасан ба энэ удаагийн Азийн соёл иргэншлийн ярилцлагын хурал нь мөн зөв цагтаа болж байна. Ази нь хэл соёл, үндэс язгуур, шашин шүтлэг гэх мэт олон зүйлсээрээ өөр хоорондоо ялгаатай. Азийн орнууд бие биенээсээ харилцан суралцах хэрэгтэй. Азийн соёл иргэншлийн ярилцлагын хурал нь өөртөө итгэлтэй, харилцан итгэлцэлийг бэхжүүлэхэд чиглэсэн сайн тавцан юм. Энх тайвнаар зэрэгцэн орших Азийн энэхүү том гэр бүл нь Ази тивийн чадавхийг тодорхойлж, дэлхийн байдлыг харуулах болно.

Зүүн Өмнөд Ази нь олон соёл иргэншлийн нийлбэр газар бөгөөд Хятадтай хил залган оршдог Зүүн Өмнөд Ази нь Хятадтай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Ази тивийн хөгжлийг ахиулах болно” гэв.

Гон Тапаланги онцлон хэлэхдээ, “Хэдийгээр Тайланд нь Хятадтай хил залгаа оршдоггүй ч хоёр орон эрт дээр үеэсээ найрамдалт харилцаатай. Азийн бүх орнууд амар амгалан, хөгжил цэцэглэлтэд Тайланд, Хятад зэрэг том гэр бүл шиг амьдарч чадна гэдэгт найдаж байна" хэмээв.

Азийн соёл иргэншлийн ярилцлагын хурал энэ сарын 15-нд Бээжин хотноо болно. Энэ хурал нь "Азийн соёл иргэншлийн солилцоо ба хувь заяаны нэгдмэл цогц" сэдвийн дор болж, нээлтийн ёслол, дэд-форум, Азийн соёлын наадам, Азийн соёл иргэншлийн долоо хоногийн арга хэмжээ зэрэг дөрвөн хэсгийн 110 гаруй арга хэмжээ зохионо.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124498344