Литвийн Ерөнхийлөгчийн сонгуулийн анхны санал хураалтаар ялагч тодорсонгүй
2019-05-14 16:19:01 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн энэ сарын 13-ны өдрийн цахилгаан мэдээ\Сурвалжлагч Гүө Минфань\ Литвийн Ерөнхийлөгчийн сонгуулийн анхны санал хураалт энэ сарын 12-нд болсон ч урьдчилсан дүнгээр ялагч тодорсонгүй.

Литва улсын сонгуулийн Ерөнхий хорооноос гаргасан эхний статистик дүнгээс үзвэл бие даан сонгуульд нэр дэвшигч, эдийн засагч Гитанас Науседа 31.2 хувийн саналаар санал хураалтыг тэргүүлж, Эх орны нэгдэл-Литвагийн христын шашны ардчилсан намаас нэр дэвшигч, Эдийн засгийн сайд асан Ингрид Химмонит 27.1 хувийн саналаар удаалжээ. Хоёр нэр дэвшигч хоёр дахь шатны санал хураалтад дахин өрсөлдөнө.

Одоогийн Ерөнхий сайд Сквернялис энэхүү сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрсөн байна.

Литвагийн Үндсэн хуулинд санал хураалтын талаас дээш хувь буюу 50 хувиас дээш санал авсан хүн Ерөнхийлөгчид нэр дэвших эрхтэй, хэрэв санал хураалт 50 хувь хүрээгүй ч санал хураалтад оролцсон нийт иргэдийн 1/3-ээс дээш хувийн саналыг авсан тохиолдолд Ерөнхийлөгчид нэр дэвшиж болно хэмээн заажээ. Эхний санал хураалтаар 9 нэр дэвшигч уг нөхцөлийг хангаагүй байна.

Хоёр дахь шатны санал хураалт тавдугаар сарын 26-нд болох юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124492645