Май Циань: Соёл иргэншлийн хэлэлцүүлэг нь дэлхий нийтийн сорилтуудыг шийдвэрлэх чухал арга зам юм
2019-05-14 15:52:15 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Британийн Зүүн Азийн комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Май Цианьтай Синьхуа агентлагийн сурвалжлагч Жан Дайлэй, Гүй Тао нар ярилцлаа.

Их Британы Зүүн Азийн комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Май Циань Синьхуа агентлагийн сурвалжлагчидтай ярилцах үеэрээ, соёл иргэншил хоорондын харилцан ярилцлага болон туршлагын солилцоо нь хамтаар дэлхий нийтийн нийтлэг сорилтуудыг шийдвэрлэхэд туслах болно гэжээ.

Азийн соёл иргэншлийн ярилцлагын хуралд оролцохоор уригдсан Май Циань, уур амьсгалын өөрчлөлт, цөмийн зэвсгийн аюул, дэлхийн санхүүгийн тогтвортой байдал гэх зэрэг асар их сорилтуудыг даван туулж, бүх улс орон хамтарч ажиллах ёстой гэдэгт найдвар тавьж байна. Иймээс тэрээр "Энэ удаагийн Азийн соёл иргэншлийн ярилцлагын хурлыг дэлхийн даяар дамжуулснаар олон тэрбум хүнд нөлөөлөх болно гэдэгт би маш их найдаж байна" гэсэн юм.

Энэхүү хурал нь "Азийн соёл иргэншлийн солилцоо, харилцан ойлголцол ба хувь заяа хамтын цогц" сэдвийн дор зохиогдоно. Май Циань хувь заяаны хамтын цогц нь соёл иргэншил, дайны эмх замбараагүй байдлаас зайлсхийх гол үзэл баримтлал гэж үздэг. Тэрээр 20 жилийн өмнө Британийн эрдэмтэн Жозеф Файнхамын бүтээлийн ачаар анх удаа Хятадад айлчилж байжээ. Түүний дараа олон жилийн турш Хятадын 28 муж, өөртөө засах орон, хотуудаар аялсан. Мөн Хятадын Шинжлэх ухааны академи болон Кэмбрижийн их сургуулийн Жозеф институттай хамтран "Лүү Мадал" баримтат киног бүтээсэн бөгөөд Хятадыг өрнөдийн үзэгчдэд бодитойгоор танилцуулж, BBC сувгаар цацагдсаны дараа олны анхаарлыг татаж чадсан.

Май Циань нь олон улсын дипломатч мэргэжилтэн, Хятадын асуудлаарх мэргэжилтэн бөгөөд 1990-ээд оноос хойш соёл дамнасан харилцан ойлголцлыг бий болгохыг зорьж ирсэн. 2014 онд Их Британи-Хятадын харилцааны хөгжлийн талаар санаа тавьдаг Британийн бизнесийн удирдагчдыг нэгтгэж Их Британийн Зүүн Азийн комиссыг байгуулж, өндөр түвшний олон улсын дипломат харилцаагаар дамжуулан хоёр талын харилцааг хөгжүүлэх үүрэг хүлээсэн нэгэн юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124492436