Герман улс ахмадуудыг асардаг боловсон хүчний ноцтой дутагдалд оржээ
2019-05-13 17:25:53 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн энэ сарын 11-ний өдрийн цахилгаан мэдээ /Сурвалжлагч Жан Ирүн/ Герман улсын Холбооны хөдөлмөрийн албанаас энэ сарын 10-нд нийтэлсэн тайландаа, тус улс ахмадуудыг асран сувилах мэргэжлийн боловсон хүчний ноцтой дутагдалд орсон, цаашид энэ асуудал даамжрах хандлагатай байна гэжээ.

Өнгөрсөн оны байдлаар дээрх төрлийн мэргэжлийн боловсон хүчин 12200 хүнээр дутагдаж байгаа ба энэ үзэгдэл нь бүх холбооны мужуудыг хамарсан байна. Өнгөрсөн жил асрамжийн газрууд нэг хүнийг ажилд сургаж авахад дунджаар 183 өдрийн хугацаа зарцуулсан нь 2017 оныхоосоо 12 өдрөөр илүү байсан үзүүлэлт гарчээ.

Эл асуудлыг шийдвэрлэхийн тулд Герман улс ажил мэргэжлийн дамжаануудын сургалтыг үргэлжлүүлэн эрчимжүүлж, бусад улс орноос энэ төрлийн боловсон хүчнийг татан авах хэрэгтэй гэж уг тайланд дурджээ.

Германы Өвчтөнийг хамгаалах сангаас өндөр настны асаргааны салбарт тулгарч буй асуудлыг шийдэхийн тулд өндөр цалин, эрүүл ажлын орчин, мэргэжлийн сургалтын ахиу боломж зэрэг олон талт төлөвлөгөөг гаргах хэрэгтэй гэжээ.

 

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011120701124488310