Панамагийн баруун хэсэгт 6.2 баллын газар хөдлөлт болов
2019-05-13 11:43:50 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Банамагийн энэ сарын 12-ны өдрийн цахилгаан мэдээ /Сурвалжлагч Сү Жинь/ Панамагийн баруун бүс нутагт энэ сарын 12-ны өдөр 6.2 баллын газар хөдлөлт болов гэж “Панама” их сургуулийн геологийн сургуулиас мэдээллээ. Газар хөдлөлтийн улмаас 1 эмэгтэй бэртэж, зарим барилга байшингууд нурсан байна.

Тодруулбал, орон нутгийн цагаар Панамагийн баруун хэсгийн Чирикуи мужийн Амуельес Пуэртогоос хойш 22 км-ын зайд байх бүс нутагт 12-ны өдрийн 14 цаг 24 минутад газар хөдлөлт болсон ба голомтын гүн 9 км байжээ. Панамагийн иргэний хамгаалалтын үндэсний товчооноос гаргасан урьдчилсан тайланд, Чирикуи мужийн зарим газарт байшин барилга нурж сүйдсэн ба цунами үүсэх шинж тэмдэг дагуулаагүй гэжээ. Иргэний хамгаалалтын товчооноос орон нутгийн иргэдийг тайван амгалан байж, албаны талын мэдээ мэдээлэлд анхаарлаа хандуулж байхыг зөвлөсөн байна. Мөн товчооноос уг бүс нутагт ажлын хэсэг томилон гамшгийн байдлыг тодруулж буй.

Амуэльес Пуэрто нь Коста-Рикагийн хилтэй ойр оршдог ба 22 мянган оршин суугч амьдардаг юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124486714