Жуулчид хэт олширсон тул Нидерланд аялал жуулчлалын салбараа сурталчлахгүй
2019-05-10 15:40:52 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Нидерландын Аялал жуулчлалын зөвлөлөөс 2030 оны тойм тайланг нийтэлжээ.

Тус улс өнөөгийн байдлаар илүү олон жуулчныг татаж аялал жуулчлалын салбараа өргөжүүлэх шаардлагагүй. Учир нь тус улсын жуулчдын тоо ноцтой хэтэрсэн гэжээ.

Тайланд дурдсанаар, өнгөрсөн онд Нидерландаар аялсан жуулчдын тоо давхардсан тоогоор 19 саяд хүрсэн бол тус нийт хүн амын тоо 17 сая орчим байдаг. Одоогийн өсөлтөөс харахад, 2030 он гэхэд Нидерландад аялах аялагчдын тоо 29 саяд хүрэх бөгөөд тэр үед ачааллаа даахгүй хэмжээнд хүрнэ гэж үзэж байна. Мөн тайланд одоогоор хэвлэл мэдээллийн хэрэгслүүд аялал жуулчлалын салбараа хэтэрхий их сурталчилж байна. Ийм үед Засгийн газар татвар төлөгчдийн мөнгөөр сурталчилгаа хийх шаардлагагүй болсон гэжээ.

Британийн “Daily Mail” сонин энэ сарын 7-ны өдрийн дугаартаа, “Энэ нь Нидерландын аялал жуулчлалын байгууллагаас хэт олон жуулчин цөмрөн орохыг хориглох гэж байгаа шийдэл бөгөөд үүний оронд жуулчдын тоог барихад хангалттай” гэв.

Жуулчид хэт олширсноос тус орон нутгийн иргэдийн амьдралд нөлөөлөх болжээ. Нидерланд улсын зүгээс төрд нэмэгдэл өртөг оруулахуйц чансаатай жуулчныг татаж, эсрэгээрээ асуудал үүсгэдэг жуулчдыг татахгүй байхыг хүсч байна. Гадаадын маш олон жуулчин Алтанзул цэцгийн талбайг талхидаж, эрэгтэйчүүд нь улаан дэнлүүний гудамжнаас үйлчилгээ авах гэх зэрэг үзэгдэл нь Нидерландын иргэдийг сэтгэлийг түгшээж байгаа аж.

Британийн “The Independent” сонины мөн өдрийн дугаарт, Нидерландын хамгийн том хот болох Амстердамын жуулчны тоо 2005 онд 11 сая байсан бол 2016 онд 18 сая болж цочир нэмэгджээ. Ингэснээр орон нутгийн дэд бүтцийн боломж нөхцөл ч жуулчдад үйлчлэхэд хүндрэлтэй болж ирсэн байна. Өнгөрсөн жил Амстердам хот жуулчдаас авах татварын хэмжээгээ нэмэгдүүлсэн бөгөөд энэ онд ч өсгөхөөр байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124477472