Афганистаны нийслэл Кабулд олон улсын тусламжийн байгууллага халдлагад өртжээ
2019-05-09 16:05:57 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Кабулын энэ сарын 8-ны өдрийн цахилгаан мэдээ /Сурвалжлагч Чэнь Шинь, Жөү Дэлү/ Кабул хот дахь олон улсын тусламжийн байгууллагын байрны гадаа болсон бөмбөгдөлтийн улмаас нэг халдан довтлогч амь үрэгдэж, 9 хүн шархаджээ.

Афганистаны нийгмийн эрүүл мэндийн яамны төлөөлөгч Вахидулла Маяр хэлэхдээ: “өнөөдөр Кабул хотын төвд дэлбэрэлт болсны улмаас 9 хүн шархдаж эмнэлэгт хүргэгдсэн” гэжээ.

Афганистаны аюулгүй байдлын үндэсний хүчин дэлбэрэлт болсон талбайн ойролцоо тэсрэх бөмбөг байрлуулсан машин олсон ба тэсрэх бөмбөг шинжээчид минийг аюулгүй болгохоор яаралтай арга хэмжээ авсан байна.

Довтолгооны дараа ойролцоох орон сууц, оффисын барилгаас 150 шахам хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Афганистаны аюулгүй байдлын үндэсний хүчний ажилтнууд ойр орчмын байшин барилга дотор нуугдаж байж болзошгүй халдан довтлогчийг эрэн хайх ажлаа үргэлжлүүлж байгаа аж.

Афганистаны Ерөнхийлөгч Гани энэ сарын 3-нд Талибанчуудыг Рамадан сарын эхний өдрөөс эхлэн галаа зогсоохыг уриалжээ. Гэхдээ Талибаны тал уг санаачлагыг эсэргүүцэж, халдлагаа үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна. Уг халдлагыг Талибанууд үйлдсэн гэдгээ зарлажээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124472239