Хятадын иргэн Камбож улсад буудуулсан байдалтай олджээ
2019-05-08 17:28:56 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн энэ сарын 8-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Мао Пэнфэй\Хятадын нэг иргэн Камбожийн Шиханүк хотод энэ сарын 6-нд буудуулсан байдалтай олдсон гэж Хятадаас Камбож улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээлэв.

Хэргийн дараа Хятадаас Камбож улсад суугаа Элчин сайд тус улсын Дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар болон орон нутгийн цагдаагийн байгууллагатай холбогдож уг хэргийг даруй шийдэхийг шаардсан байна. Камбожийн талаас хоёр сэжигтнийг баривчилсан бөгөөд одоогоор хэргийг шалгах явц үргэлжилж байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124468048