ОХУ-д осолдсон онгоц 3 шалтгааны улмаас осолдсон болохыг тогтоожээ
2019-05-08 16:40:05 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 5-ны орой ослын буулт хийх үеэр осолдсон зорчигч тээврийн нисэх онгоцны хоёр хар хайрцагийг шалгаад энэхүү осол нь хүний үйлдэл, техникийн гэмтэл, цаг агаарын шалтгаан гэсэн 3 хүчин зүйлээс хамааралтай болохыг тогтоожээ.

Сухой супердержит 100” нисэх онгоц нь энэ сарын 5-ны орой агаарт хөөрөөд удалгүй ослын буулт хийж, газарт шүргэснээс болж гал гарсны улмаас 41 хүн амь эрсдэж, 37 хүн мэнд гарч чадсан юм. Уг онгоцонд 73 зорчигч, онгоцны багийн 5 гишүүн, нийт 78 хүн байсан байна. ОХУ-ын Зам тээврийн сайд Е.Дитрих энэ сарын 6-нд хэвлэл мэдээллийнхэнд хандаж, “Амь үрэгдсэн 41 хүний цогцсыг бүгдийг олсон ба мэнд үлдсэн 37 хүний 4 нь онгоцны багийн гишүүн, үүнд 6 хүн хүнд гэмтэл авсан. Бүгд эмнэлгийн тусламж авсан” хэмээн мэдээлж байсан.

Түүнчлэн ОХУ-ын мөрдөн байцаах хорооноос онгоцны хар хайрцаг болон нислэгийн өгөгдөл бичигч, кабины дуу хураагуур зэргийг олж авсан гэсэн бол Мөрдөн байцаах хорооны төлөөлөгч С.Петренко мөрдөн байцаагчид уг хэргийн шалтгааныг тодорхойлохоор ажиллаж байна гэжээ.

Онгоцны нисгэгч Д.Евдокимов Оросын “Коммунист залуучуудын үнэн сонин”-ы сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, ”Аянгад цохиулсны улмаас онгоцны баг газартай холбоо тасарч, аргагүйн эрхэнд онцгой байдлын горимд шилжсэн. Бид радиогоор холбосон онцгой байдлын төхөөрөмжөөр холбоо барьсан ч хэдхэн хоромд ганц хоёрхон үг хэлээд л тасарсан” гэсэн байна. Зарим зорчигчийн ярьснаар бол осол гардаг өдөр аянга цахилгаантай байсан. Орон нутгийн хэвлэл мэдээллийнхэн, 5-ны орой Москвад ширүүн бороо орсон тухай мэдээлжээ.

ОХУ-ын Зам тээврийн сайд Е.Дитрих, ”Сухой супердержит 100” онгоцны нислэгийг зогсоох шалтгаан одоогоор байхгүй” хэмээн мэдэгдсэн байна. “Сухой супердержит 100” нисэх онгоцыг Оросын иргэний агаарын тээврийн онгоцны үйлдвэрт үйлдвэрлэсэн. Осолдсон онгоцыг 2008 онд үйлдвэрлэсэн ба хамгийн сүүлд энэ оны 4 дүгээр сард засвар хийсэн байжээ. Оросын “Аэрофлот” дор хаяж 50 ширхэг ”Сухой супердержит 100” онгоцыг үйлдвэрлэсэн бөгөөд ихэнхийг нь дотоодын болон Зүүн Европын нислэгт ашиглаж байна.

2012 оны 5 дугаар сарын 9-нд ”Сухой суперпержит 100” нисэх онгоц Индонезийн Ява мужид туршин нислэг хийж байхдаа осолдож, 40 гаруй зорчигчид бүгд амь эрсдэж байсан юм. /Янь Же/ /Синьхуа агентлагийн онцлог мэдээ/

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011120701124467688