Францын өмнөд хэсэгт 4 хүн барьцаалсан хэрэг гарчээ
2019-05-08 16:37:23 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Парисын энэ сарын 7-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Шюй Юнчүнь\ Францын өмнөд хэсгийн хотын Тулузу дүүргийн Буланиак сууринд энэ сарын 7-нд хүн барьцаалсан хэрэг гарчээ.

Нэг эрэгтэй дөрвөн хүнийг хэдэн цагийн турш барьцаалж, цагдаа нартай шөргөөцөлдсөний дараа барьцаалсан хүмүүсийг бүгдийг нь суллажээ. Францын мэдээллийн ТВ BFMTV-ийн мэдээлснээр, тухайн өдрийн үдээс хойш 4 цагийн алдад нэг эрэгтэй буу барин Буланиак суурин дахь нэгэн супермаркетад орж, дараа нь олон хүнийг барьцаалсан байна.   Францын цагдаа нар түргэн хугацаанд газар дээр нь очиход тэр эрэгтэй 4 хүнийг барьцаалсан байжээ. Цагдаа нартай шөргөөцөлдөх хугацаандаа тэрээр хоёр удаа буудаж, цагдааг ойртож болохгүйг хэмээн шаардсан байна. Буудах үеэр хүн шархтаагүй бөгөөд тэр өдрийнхөө орой барьцаалагч эхний нэг хүнийг, нэг цагийн дараа үлдсэн 3-ийг нь тавьж явуулжээ.

Тулузугийн прокурорын дарга Арзэял, “Барьцаалагч этгээд нь 18 нас хүрээгүй, хүчирхийлэл, хулгайн хэргээр цагдаад бүртгэлтэй. Өнгөрсөн оны 12 дугаар сард дээрх этгээд баривчлагдан шалгагдаж байсан. Түүний гэрийнхэндээ бичсэн захидлаас харахад сэтгэлийн эмгэгтэй байж болзошгүй” гэсэн байна.

Ямар шалтгааны улмаас хүн барьцаалсан нь одоогоор тодорхойгүй байгаа аж.

 

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011120701124467515