Палестин Израилийн мөргөлдөөн улам ширүүсэв
2019-05-07 16:30:59 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 5-ны өдрийн цахилгаан мэдээ Газрын зурвас дахь Палестин болон Израилийн зэвсэгт мөргөлдөөн улам ширүүссэнээс энэ сарын 5-нд 20 гаруй хүн амь үрэгдэж, 200 гаруй хүн шархаджээ.

Газрын зурвасын эрүүл мэндийн байгууллагаас мөн өдөр мэдээлэхдээ, тухайн өдөр Израилийн арми Газрын зурваст агаарын дайралт явуулснаас Палестины талын 19 хүн амь үрэгдэж, 150 гаруй хүн шархадсан гэжээ.

Палестины зэвсэгт хүчин Газрын зурвасаас Израилийн хил рүү 650 гаруй пуужин харваснаас Израилийн 4 хүн амь үрэгдэж, 70-аад хүн шархадсан гэж Израилийн армийнхан мэдээлсэн байна. Харин Израилийн тал Газрын зурвасын 300 гаруй байг бөмбөгдсөний улмаас 23 Палестин хүн амь үрэгдсэн аж.

Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн /ХАМАС/ Изз ад-Дин аль-Кассам бригад, Палестины Исламын ариун дайны группын /Жихад/ Аль-Кудс бригадууд Израилийн түрэмгийллийг эрс эсэргүүцэж, илүү хүчтэй зэвсгээр Израиль уруу довтолгоо хийнэ гэж мэдэгджээ.

Тухайн өдөр Палестины Ерөнхийлөгч Аббас Газрын зурвас дахь Палестины зэвсэгт хүчин ба Израилийн арми мөргөлдөөнөө хурдан зогсоохыг уриалж, улмаар олон улсын хамтын нийгэмлэгт хандан уг мөргөлдөөнийг шуурхай зогсоохыг уриалжээ.

Израилийн Ерөнхий сайд Нетаньяху аюулгүй байдлын засгийн газрын хуралдааны дараа Израилийн тал Газрын зурвас дахь дайралтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ дайны бэлтгэл ажлаа сайн хийхийг тушаав. Үүний дагуу Израиль өмнөд хэсэг дэх цэргийн хүчнээ нэмэгдүүлсэн байна.

Палестины судалгааны төвийн дарга Хани Масри хэлэхдээ, Палестин ирэх 6 дугаар сард Рамадан сар эхлэх учраас Палестин Израилийн мөргөлдөөн энэхүү сард маш их өөрчлөлт орох нь ойлгомжтой гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124462695