ОХУ-д нисэх онгоц ослын буулт хийх үеэрээ шатаж 41 хүн амь эрсдэв
2019-05-06 17:26:07 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Москвагийн энэ сарын 5-ны цахилгаан мэдээ \Сурвалжлагч Лаунь Хай\ Москвагийн “Шереметьево” нисэх онгоцны нисэх онгоцны буудалд энэ сарын 5-нд ослын буулт хийсэн нисэх онгоц шатаж сүйрсний улмаас онгоцонд сууж явсан 78 хүний 41 нь амь эрсдэж, 37 хүнийг амжиж аварчээ.

Тус онгоцонд Хятадын иргэн суугаагүй гэж БНХАУ-аас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдсэн байна.

Одоогийн байдлаар ослын шалтгааныг шалгаж эхэлсэн бөгөөд Оросын Холбооны мөрдөн байцаах комисс бүхий л талаас нь судалсны дараа шалгалтын дүнг нийтлэх гэнэ.

Оросын хэвлэл мэдээллийн мэдээлснээр, орон нутгийн цагаар энэ сарын 5-ны өдрийн 17:50 цагийн үед тус улсын олон улсын иргэний агаарын тээврийн компанийн харьяа “Aeroflot Sukhoi Superjet 100” загварын нисэх онгоц “Шереметьево” нисэх онгоцны буудлаас Мурманскийг зорин ниссэн байна. Удалгүй онгоцны нисгэгч газар дээрх удирдлага руу ослын буулт хийх хүсэлт гаргасан аж. Нисэх онгоц 18:40 цагт нисэх онгоцны гүйлтийн зам дээр газарджээ.

Газардах үедээ нисэх онгоцны зүүн талын далавч ноцтой шатаж, зарим зорчигч онгоц явж байх үед онгоцноос үсэрч буусан байна. Нэгэн иргэний хийсэн бичлэгээс үзэхэд, онгоц зогссоны дараа онгоцны арын хэсэг галд автсан ба урд хэсэгт хоёр ч авралтын шат тавьснаар хэсэг зорчигч галын аюулаас хэлтэрсэн байна. Галыг унтраасны дараах гэрэл зургаас харахад, онгоцны арын хэсэг бүрмөсөн шатаж дээвэр нь нурсан байжээ.

5-ны өдрийн орой Москвад гэнэт их бороо орсон байна. Онгоцны ажилтны ярьснаар бол, онгоц нисч байхдаа аянганд цохигдож, онгоцны радионы тоног төхөөрөмжид гэмтэл гарсан байна. Онцгой байдлын холбооны сувгийг ашиглаж нисгэгч газар дээрх удирдлагатай холбоо барьсан хэдий ч тасалдаж байв. Ослын буултын дараа уг онгоцны ахлагч хэвлэлд ярилцлага өгөхдөө, “Онгоц нэлээн тогтуун газардсан боловч газардаж байх явцдаа ямар нэг шалтгааны улмаас газартай шүргэлцсэн. Онгоцны арын хэсэгт гал гарсныг мэдээгүй” гэжээ. Оросын хэвлэлүүдэд мэдээлснээр, онгоцны багийн 5 гишүүнээс онгоцны ахлагчийг оролцуулаад 4 нь амьд үлдсэн байна.

“Aeroflot Sukhoi Superjet 100” тийрэлтэт онгоц бол Оросын “Сухой” иргэний агаарын тээврийн онгоцны үйлдвэрийн бүтээсэн онгоц юм. Осол гарсан онгоц нь 2018 онд үйлдвэрлэсэн, энэ оны 4 дүгээр сард засвар хийсэн онгоц аж.

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011100001124458027