Хятад улсад улам их хөрөнгө оруулна
2019-05-06 10:12:22 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн АНУ-ын Омахаын энэ сарын 4-ний өдрийн цахилгаан мэдээ\ Сурвалжлагч Шюй Юань\ АНУ-ын “Berkshire Hathaway” компанийн ТУЗ-ийн дарга Уоррен Баффет энэ сарын 4-нд Омаха хотод болсон энэ оны хувьцаа эзэмшигчдийн их хурлын үеэр, “Хятад улсын зах зээл өргөн, хойшид Хятад улсад улам их хөрөнгө оруулах болно” гэжээ.

Уоррен Баффет тус өдөр ярилцлага өгөхдөө, “Манай компани Хятад улсад их хөрөнгө оруулж байгаа боловч мөн хангалтгүй байна. Ирэх 15 жилд Хятад улсын зах зээлд оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ. Өнгөрсөн хэдэн арван жилд Хятадын хөгжил гайхалтай байлаа. Эдгээр хувиралт дахин үргэлжлэх бөгөөд тус улсын эдийн засаг ч өсөх болно” гэлээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124455379