Венесуэлийн агаарын цэрэгийн нэгэн нисдэг тэрэг сүйрч 7 хүн амиа алдав
2019-05-05 17:23:21 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Каракасын энэ сарын 4-ний өдрийн цахилгаан мэдээ \Срувалжлагч Шюй Хуа, Ван Ин\ Венесуэлийн агаарын цэрэгийн нэгэн нисдэг тэрэг энэ сарын 4-ний өдөр Каракасын өмнө хэсэгт унаж сүйрсний улмаар 7 хүн амиа алдсаныг тус улсын Батлан хамгаалах яамнаас батлав.

Тус осол гарсан нисдэг тэрэг тухайн өдөр Сан Карлос хотоос Каракас руу нисч байгаад Каракас хотын өмнө хэсгийн нэгэн суурины ойролцоо унаж сүйрэв, нисдэг тэргэн дээр байсан 7 цэрэг бүхнээрээ амиа алджээ. Батлан хамгаалах яамны Ослыг шалгах комисын гишүүд сүйрсэн шалтгааныг шалгаж байна.

Уг улсын Ерөнхийлөгч Мадуро түйтэр дээрээ эндэгсдийг гашуудаж байгаагаа илэрхийлж тэд нарын гэрийн хүмүүс, найз нөхдийг нь болгоон тохинуулав. Батлан ын сайд Падрино Лопез бас эндсэн цэргүүдэд эмэгнэл илэрхийлэв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124453294