Египет эртний хаант улсын үеийн оршуулгын газрыг илрүүлжээ
2019-05-05 17:07:57 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Каир хотын энэ сарын 4-ний цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ли Бинянь\ Египетийн соёлын дурасгалт зүйлсийн Дээд зөвлөлийн нарийн бичгийн дарга Мустафа Вазир 4-ний өдрийн нэгэн мэдэгдэлд хэлэхдээ, Египетийн археологийн баг Их пирамидын ойролцоо Египетийн эртний хаант улсын үеийн \ МЭӨ 2686-МЭӨ 2181 он хүртэл\ оршуулгын газрыг олжээ.  

Археологийн баг нь оршуулгын газарт хэд хэдэн эртний хаант улсын үеэийн булшийг ухжээ.Үүнд хамгийн эртний нь тав дахь улс гүрний булш байсан юм. Энэ булшны эзэн нь хоёр байдаг, нэг нь Санваартан болон шүүгч зэрэг долоон цолтой. Нөгөө нь агуу улс орны удирдагч, шинэ нутаг дэвсгэрийн хамгаалагч зэрэг 5 цолтой байв.

Вазирийн хэлснээр, археологийн баг нь булшнаас олон ханын зургийн үлдэгдэл олдсон бөгөөд хамгийн чухал нь булшны эзний шохойн чулуун баримал болно.

Гааза өндөрлөгийн ерөнхий захирал Ашфил Музи хэлэхдээ, тус оршуулгын газар нь эртний Египетийн хожуу үеийн (МЭӨ 712-МЭӨ 323) үеэр давтан ашигладаг байсан бөгөөд археологийн баг нь оршуулгын газарт хэд хэдэн эртний Египетийн хожуу үеийн модон авс болон зарим оршуулгын модон болон чулуун маск олдож, тэдгээрийн олонх нь мөн өнгөтөй хадгалагддан үлджээ.  

Сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбарыг сэргээх зорилгоор Египетийн Засгийн газар археологийн ололтыг нэмэгдүүлж, археологийн ололт амжилтаа үргэлжлүүлж байна. Энэ жилийн эхнээс Луксор, Сухаж зэрэг чухал газруудад олон тооны соёлын дурасгалт зүйлс олджээ.

 

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011100001124453146