В.Путин Ким Жон Ун нар уулзалт хийв
2019-04-26 11:36:20 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 25-нд Владивостокт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин БНАСАУ-ын дээд удирдагч Ким Жон Ун нар уулзалт хийв.

Уулзалтын дараа В.Путин, “Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжаахын тулд ОХУ үргэлжлэн хүчин чармайлт гаргаж ажиллана. Уулзалтын үеэр бид Солонгосын хойгийн асуудлыг зохицуулах боломж нөхцлийн талаар санал солилцсон, бүс нутгийн асуудлыг энхийн аргаар зохицуулж, Зүүн Хойд Азийн аюулгүй байдлыг бэхжүүлэхийг Оросын тал тууштай дэмжинэ” гэжээ.

Ким Жон Ун, “Уулзалтын үеэр хоёр тал анхаарал хандуулж буй асуудлаар санал солилцсон. В.Путин ерөнхийлөгчтэй "ажил хэрэгч" яриа хэлцлээ үргэлжлүүлэхийг хүсэж байна. Солонгосын хойгийн асуудлын холбогдох талууд харилцан нэг нэгнийхээ ашиг сонирхлыг хүндэтгэж байж асуудлыг зохицуулж чадна. Олон улсын хууль дүрмийг мөрдөн, "асуудлыг нударгаар зохицуулах" сэтгэхүйгээ орхиж байж л Солонгосын хойгийн болон бусад асуудлыг зохицуулах боломжтой юм” гэжээ.

В.Путины урилгаар Ким Жон Ун энэ сарын 24-нд Владивостокт очиж, ОХУ-д хийх айлчлалаа эхлүүлсэн юм. Тэрээр 2011 онд төрийн эрхэнд гарсны дараа ОХУ-д ийнхүү анх удаа айлчиллаа.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124419987