Сиднейн дуурийн театрт байгалийн хий алдагдаж, олон зуун хүнийг аюулгүй газарт шилжүүлэв
2019-04-24 16:10:08 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Австралийн Сиднейн дуурийн театрт энэ сарын 23-нд байгалийн хий алдагдаж, 500 орчим хүнийг аюулгүй газарт шилжүүлэв.

Шинэ Өмнөд Уэльс мужийн Гал унтраах албаны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, жижиг экскаватор дуурийн театрын орох хаалгын дэргэд ажил гүйцэтгэж байхдаа байгалийн хий дамжуулах үндсэн хоолойг гэмтээснээс шалтгаалж хий алдагдсан гэжээ.

Гал сөнөөгчид үдээс хойш 15:00 цагаас өмнө ослын газарт ирж, гэмтсэн хийн хоолойн дагуу 100 метрийн хэмжээ бүхий газарт тусгаарлах бүс байгуулж, агаар дахь байгалийн хийн агууламжид шалгалт явуулав. Галын аюул үүсэхээс болгоомжлон дөрвөн гал сөнөөгчийг газар дээр нь үлдээсэн байна.

Хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, дуурийн театрын их танхим болон зэргэлдээ ресторануудаас 500 орчим хүнийг шилжүүлсэн ба хүмүүс осолдож гэмтсэн тухай мэдээлэл ирээгүй байгаа гэв.

Австралийн хамтарсан агентлагийн мэдээлснээр байгалийн хийн компаниуд дамжуулах хоолойг сэргээн босгох засварчдыг илгээсэн гэж мэдэгдэв. Дуурийн театрын ойролцоох Маклир гудамжны замыг хоёр чиглэлд хаасан бөгөөд моторт тээврийн хэрэгсэл нь тойрч явах шаардлагатай болжээ.

Дуурийн театрын албан ёсны төлөөлөгч, "Дуурийн театрын барилга байгууламж ослын нөлөөнд өртөөгүй, бүх тоглолт хуваарийн дагуу тоглогдоно гэдэгт бид итгэлтэй байна"гэжээ. \Ван Шиньфан\ \Синьхуа агентлагийн онц урьсан бичил эх бичиг\

 

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011120701124410261