В.Путин, Ким Жөн Ун нар Владивосток хотноо уулзана
2019-04-24 09:48:10 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Москвагийн энэ сарын 23-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Жан Шяо\ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын төв хорооны дарга, Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун нар энэ сарын 25-нд ОХУ-ын Владивосток хотноо уулзана гэж ТАСС агентлаг мэдээлэв.

Энэхүү уулзалт нь Ким Жөн Ун Төрийн зөвлөлийн даргаар дахин сонгогдсоны дараах анхны айлчлал бөгөөд мөн анх удаа ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзах гэж байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124408194