Дарь эхийн сүмийн нэрээр залилан хийж байгаа үйлдлийг шалгана
2019-04-23 16:55:34 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Парисын энэ сарын 22-ны өдрийн цахилгаан мэдээ /Сурвалжлагч Тан Жи, Ян Имяо/ Дарь эхийн сүмийг сэргээн засварлах үйл явдлыг далимдуулан залилан хийж байгаа үйлдлийг шалгана гэж Парис хотын прокурорын байгууллагаас саяхан мэдэгдэв.

Францын хэвлэлд мэдээлснээр, Парисын Дарь эхийн сүм энэ сарын 15-нд түймэрт өртсөний дараа Франц болон дэлхийн олон улс орноос өгсөн хандивын мөнгө 85 сая еврод хүрсэн бөгөөд удахгүй тэрбум еврод хүрэх магадлалтай байна. Үүний зэрэгцээ Дарь эхийн сүмийг сэргээн босгох нэрээр залилан хийх явдал олширч байгаа тул мөнгө хандивлахдаа болгоомжтой байхыг Парис хотын прокурорын байгууллага иргэдэд сануулж байна.

Нэг этгээд Францын соёлын өвийн сангийн нэрийг барьж залилангийн зорилгоор олон сүлжээ ажиллуулж, тусгай дансанд мөнгө хандивлахыг утас болон цахим шуудангаар хүмүүст хандсан байна. Гэтэл уг сан Дарь эхийн сүмд мөнгө хандивлахыг ерөөс шаардаагүй юм. Францын Соёлын сайд Фрэнк Лестер залилангийн хэрэг олширч буй нь сүмийн сэргээн засварлах ажилд сөрөг нөлөө үзүүлэх вий хэмээн санаа зовж байгаагаа илэрхийлэв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124405584