/Архив/ Балбын өмнөд хэсэгт хар шуурга дэгдэж, 25 хүн амиа алдав
2019-04-01 17:13:10 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Катмандугийн энэ сарын 31-ний өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Жөү Шэнпин\  Балбын өмнөд хэсэгт энэ сарын 31-ний өдрийн орой хар шуурга шуурч аянга бууснаас 25 хүн амиа алдаж, 400 гаруй хүн гэмтэж бэртжээ.

Тус улсын хэвлэлд мэдээлснээр, хар шуурга орон нутгийн цагаар орой 7 цагийн үед эхэлж нэг цаг гаруйн хугацаанд үргэлжилсэн байна. Энэ үеэр олон хүн амиа алдаж, гэмтэж бэртсэнээс гадна олон тооны барилга байгууламж, автомашин эвдэгджээ.

Балбын Иргэний явдлын яамны нарийн бичгийн дарга Раи Синьхуа агентлагийн сурвалжлагчид яриа өгөхдөө, “Одоогоор Бурра сууринд 23, Бурса суманд 2 хүн эндээд байна. Аврах ажиллагааг эрчимтэй явуулж байгаа тул амиа алдсан хүний тоо нэмэгдэж болзошгүй. Цэргийнхэн нисэх онгоцоор гамшигийн бүсэд шаардлагатай эд бараа хүргэж байна” гэлээ.

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011120701124311681