Мьянмарт агуулах дэлбэрсэний улмаас 16 хүн амь эрсдэв
2019-03-25 15:36:05 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Янгоны энэ сарын 24-ний өдрийн цахилгаан мэдээ /Сурвалжлагч Жуан Бэйнин, Чэ Хунлян/ Энэ сарын 23-ны үдээс хойш 17 цагийн үед Мьянмарт орон нутгийн нэгэн агуулахад дэлбэрсэний улмаас 16 хүн амь эрсдэн, 40 гаруй хүн шархтсан байна.

Тухайн орон нутгийн Засгийн газраас шархдагсдыг авран эмчлэх зэрэг ар талын ажлыг бүх хүчээр гүйцэтгэхийн зэрэгцээ дэлбэрэлтийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.

Тус Засгийн газрын энэ сарын 24-ний өдрийн мэдэгдлээс үзвэл, энэхүү дэлбэрэлт маш их хүчтэй байснаас олон байшин нурж сүйдсэн бөгөөд 26 хүн хүнд гэмтэж, хэд хэдэн хүн сураггүй болоод байгаа аж.

Мөн тус мэдэгдэлд тухайн орон нутгийн цаг агаар халуун байгаа тул Засгийн газраас эрүүл мэндийн байгууллагыг яаралтай тусламжийн төлөвлөгөөний дагуу ажиллахыг шаардсан. Түүнчлэн эрүүл мэндийн ажилтнуудад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, ариутгал хийх зэрэг ажлыг зохион байгуулахыг анхааруулсан гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124279342