Бразилийн Ерөнхийлөгч авлигын хэргээр баривчлагдав
2019-03-24 16:33:08 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн мэдээ \Сурвалжлагч Жөү Шинжү\ Ерөнхийлөгч асан Темер авлигын хэргээр Сан Пауло хотноо баривчлагдав гэж Бразилийн Рио де Жанейро мужийн холбооны прокурор 21-ний өдөр мэдээлэв.

Энэхүү баривчлах зарлигийг Рио де Жанейрогийн долдугаар холбооны шүүх гаргасан юм. Темерээс гадна баривчлах нэрийн жагсаалтад бас Бразилийн Эрдэс баялаг эрчим хүчний сайд асан Фрейдра Франко болон аж ахуйн нэгжийнхний хэдэн хүний нэр байна.

Холбооны прокурорын тухайн өдрийн зарлалд, Бразилийн Анграгийн 3-р цөмийн цахилгаан станцыг байгуулах төсөлд, Темертэй сайн харьцаатай аж ахуйн нэгжийн нэг хүн Энгевис барилгын зөвлөгөөний компанид 1.1 сая реаль \290 мянган ам.доллар\ өгч төслийн гэрээг авсан бөгөөд Темер тус мөнгөнөөс ашиг хүртсэн байна.

Зарлалд хэлэхдээ, Темер тэргүүтэй “гэмт хэрэг хийх байгууллага”-ын мөнгө угаах, мөнгийг шилжүүлэн ашиглах, авлига идэх зэрэгтэй холбогдсон мөнгөний хэмжээ 1.8 тэрбум реальд \475 сая ам.доллар\ хүрчээ.

Бразилийн Замбуулин телевизийн мэдээлснээр, Темерыг тухайн өдөр холбооны цагдаа Рио де Жанейрод хүргэж шалгаж байна. Темер болон Флангогийн харъяалагдах Бразилийн Ардчилсан хөдөлгөөний нам тэд хоёул гэмт хэрэгтэй холбогдохгүй, шүүхээс тэдний хүний эрхийг сэргээхийг хүсэж байна гэж тухайн өдөр илэрхийлжээ.

Темерыг 2016 оны 8-р сараас 2018 оны 12-р сард Бразилийн Ерөнхийлөгчийн тушаал хариуцаж байгаа хугацаанд прокурорын тал олон удаа авлигын хэргээр заалдсан байна.

Ерөнхийлөгчийн тушаалд байгаа хүнийг заалдаж шүүхэд хэрэг бүртгэж шүүн шийтгэхэд парламентын төлөөлөгчдийн танхим эрх олгох хэрэгтэй, Темерын хэргийг ерөөс бүртгэж шүүн шийтгээгүй. Темер тушаалаасаа буусны дараа, тушаалд байсан онц эрхээ эдлэхгүй болов.

Бразил 2014 оны 3-р сараас авлигатай тэмцэх их хэмжээний үйл ажиллагаа өрнүүлж, улс төр, худалдааны этгээдүүд авлигын хэрэгтэй холбогдсон байна. Ерөнхийлөгч асан Лүлаг оролцуулсан улс төрийн этгээд болон компанийн дээд удирдлагууд ял шийтгэгджээ.

Бэлтгэсэн нь:Б.Болорцэцэг

010070230040000000000000011120701124275592