"Хятад бол дэлхийн улс орнууд Африктай харилцах үлгэр жишээ мөн”—“Дэлхийн энхийг сахих Хятадын арми" сэдэвт үзэсгэлэн Африкийн холбооны төв байранд нээгдэх үеийг тэмдэглэв
2019-03-23 13:24:30 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

3-р сарын 18-нд Этиопын Аддис Абеба дахь Африкийн холбооны төв байранд үзэгчид "Дэлхийн энхийг сахих Хятадын арми" сэдэвт үзэсгэлэнг сонирхож байгаа нь \Гэрэл зургийг Синьхуа агентлагийн сурвалжлагч Ван Шөүбао\

Синьхуа агентлагийн Аддис Абебагийн 3-р сарын 20-ны өдрийн цахилгаан мэдээ \Синьхуа агентлагийн сурвалжлагч Жү Хүнлян, Ван Шөүбао, ХАЧА-ийн өдрийн сонины сурвалжлагч Сүнь Ян\ Аддис Абеба дахь Африкийн холбооны төв байранд "Дэлхийн энхийг сахих Хятадын арми" сэдэвт үзэсгэлэн саяхан нээлтээ хийв. Энэ бол Африкийн холбооны гадаадын түншлэгч тал анх удаа Африкийн холбооны төв байранд гол сэдэвт үзэсгэлэн зохион байгуулж байгаа бөгөөд мөн Хятадын арми анх удаа Африкийн олон талт тавцан дээр олон улсын томоохон дамжуулах үйл ажиллагаа зохион байгуулж байгаа юм.

“Хятадын үйл ажиллагаа” дэлхийд үлгэр жишээ болов

Африкийн холбоонд суугаа Норвегийн элчингийн газарт ирж ажиллаад хагас жил ч болоогүй Хакен самбар бүрийг нарийн ажиж явахын зуур "Миний хувьд үзэсгэлэнг үзэх нь суралцах сайн боломж, дэлхийн энх тайвны төлөө оруулж буй Хятадын цэргүүдийн хувь нэмрийг богино хугацаанд ойлгож авлаа" гэлээ. Тэрээр үзэж сонирхоод зогсоогүй бас зураг авч байлаа. Үзэсгэлэнгийн нээлтээс хойш, Африкийн холбооны төв байр, Африкийн холбооны гишүүн орнууд, Африкийн байнгын арми, Африкийн хямралыг аргацаах шуурхай арми, НҮБ-аас Африкийн холбоонд суугаа байгууллагууд, НАТО-гоос Африкийн холбоонд суугаа байгууллагын төлөөлөгч, АНУ, Их Британи, Франц, Япон, Норвеги, Швед, Куба, Аргентин, Мексик зэрэг Африкийн холбооны гадаадын түншлэгч талын хүмүүс үзэсгэлэнгийн талбайд ирж 60 гаруй зураг, 1 богино видео бичлэгээс бүрдсэн "агшаасан цаг хугаа"-г сонирхоцгоов.

Үзэсгэлэн сонирхогч олон хүмүүс саналын хуудсанд "Хятадын үйл ажиллагаа дэлхийд үлгэр жишээ болов", "Хятадын арми болэнх тайвны агуу их хүч", "Хятад орон дэлхийн шударга үйлсэд хувь нэмэр оруулаасай"гэх мэтээр сэтгэгдлээ бичиж үлдээжээ.

Эдгээр сэтгэл зүрхний үгс нь Хятадын арми энх тайвныг хамгаалах дулаан хүч болсны хувьд хүмүүсийн зүрхэнд улам гүнзгий хаданшиж байгааг харууллаа.

"Африкт хэн үнэн бодит зүйл хийсэн гэдгийг бид сайн мэднэ"

Үзэсгэлэнгийн талбай дахь содон сайхан зургууд нь Хятадын ард түмэн Африкийн ард түмний харилцааны үнэн бодит дотно байдлыг тайлбарлажээ.

2014 онд, эбола халдварт өвчин баруун Африкт самуурахад Хятадын эмнэлэгийн баг хамгийн түрүүнд халдварт өвчинд нэрвэгдсэн бүс нутгийг зорьсон бөгөөд "Хамгийн үзэсгэлэнтэй эсэргүүцэн тэмцэгч" гэж нэрлэгдсэн. Сенегалын нэгэн эмэгтэй Хятадын эмч нарын тухайн үеийн ач гавъяаг дурсгаж хүүгээ "Хятад" гэж нэрлэж билээ.

2016 онд "эль нино үзэгдэл" нь Этиопын олон арвин иргэдийг өлсгөлөнгийн сүрдүүлэлд хүргэсэнд хамгийн түрүүнд бас л Хятад улс хоол хүнс хүргэж аврах ажиллагаа хийсэн юм. "Энэ бол бидний хүлээн авсан анхны амь аврагч хоол юм, Хятад бол бидний жинхэнэ найз” хэмээн тухайн үеийн Этиопын ерөнхий сайд асан Хайэр Maриам хэлсэн байдаг.

"Хятад бол бидний хүсэн хүлээж байсан найз байдагт бид баяалдаг. Африкт хэн нүдэнд үзэгдэж гарт баригдам ажил хийснийг бид тов тодорхой мэдэж байгаа."

"Африкийн холбоо болон БНХАУ-ын түншлэлийн харилцаа бол олон улсын тогтолцоог хамгаалахад дутагдаж болшгүй"

Нээлтийн ёслолд дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 200 гаруй төлөөлөгчдөд хандан Африкийн холбооны комиссын төлөөлөгч Камбузи: "Өнөөгийн олон улсын тогтолцоо асар их дарамтанд өртөж, олон талт үзэл сүрдүүлэлд учирч байна. Бид олон талт тогтолцоог чадлаараа хамгаалах хариуцлагатай....Хятадт болон Африкийн холбооны түншлэлийн харилцаа бол олон улсын тогтолцоог хамгаалахад дутагдаж болшгүй гэж бид үзэж байна" гэжээ.

Хятадаас Африкийн холбоонд суугаа төлөөлөгчийн газрын түр үүрэг гүйцэтгэгч Чэнь Шюйфэн танилцуулахдаа, Хятад бол Африкийн холбооны энх тайван болон аюулгүй байдлын салбар дахь хамгийн хүчирхэг түншүүдийн нэг. Хятад улс Африкийн холбоо болон Африкийн орнуудад энх тайван, хөгжил дэвшлийг эрэлхийлэхэд дэмжсээр ирсэн. Африк тивт тэргүүлэх ач холбогдол өгч, ямар ч хавсралт нөхцөлгүйгээр Африкт тусламж үзүүлнэ гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011100001124273181