Эквадорын өмнөд төв бүс нутагт 5.7 баллын газар хөдлөлт болов
2019-03-21 16:39:50 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 20-ы өдөр, Эквадорын өмнөд төв хэсэгт орших Амазоны ширэнгэн ойд 5.7 баллын газар хөдлөлт болж, тухайн бүс нутаг болон ойролцоо нутгаар газар хөдлөлтийн доргилт мэдрэгджээ. Одоогоор хүний эмь эрсдэж, эд хөрөнгийн хохирол учирсан мэдээлэл үгүй байна.

Эквадорын Геофизикийн хүрээлэнгээс мэдээлснээр, тухайн орон нутгийн цагаар 20-ны өдрийн 11:23 цаг\Бээжингийн цагаар 21-ий өдрийн 00: 23 цаг\-т газар хөдлөлт болсон бөгөөд газар хөдлөлтийн голомт Морона-Сантьяго мужийн Скууа бүс нутгаар төв болгон, газар хөдлөлтийн голомтын гүн 10 км гэжээ.

Хүчтэй газар хөдлөлтийн улмаас Скууа бүс нутгийн зарим сургуулиуд сурагчдыг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд цөөн бус оршин суугчдыг байрнаас нь яаралтай нүүлгэн шилжүүлжээ. Морона-Сантьяго муж хавийн хэд хэдэн мужуудад доргилт мэдрэгдсэн байна.

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011120701124265359